Худалдаа үйлчилгээ

Бөөний болон жижиглэнгийн худалдаа

 

    Бид “Оргил” сүлжээ супермаркет болон бөөний төвүүдээрээ дамжуулан хэрэглэгчдэд хамгийн чанартай бүтээгдэхүүнийг зах зээлээс хямд үнээр түргэн, шуурхай хүргэхийг зорилт болгон ажилладаг.
 
    Манай бөөний төв болон сүлжээ супермаркетууд нь  нийслэлийн бүх дүүргүүдэд буюу хэрэглэгчдэд ойр байрладаг ба 1000-2000м.кв талбай бүхий орчин үеийн чанарын шаардлагад нийцүүлэн тоноглогдсон, худалдааны цогц үйлчилгээг үзүүлдэгээрээ давуу талтай юм.
 
    Цаашид өөрийн хөрөнгөөр томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийг шинээр барьж, байгуулан ашиглалтанд оруулахаар хичээн ажиллаж байна.
 
    Бид эрүүл ахуйн шаардлага хангасан буюу НААСР, ISO 9001, 9002 сертификатуудад нийцсэн бараа, бүтээгдэхүүнийг гадаад болон дотоодын үйлдвэрүүдээс нь шууд импортлон хэрэглэгчиддээ хүргэдэг.
 
     Манай компани нь ашиг, сонирхлыг чухалчлахыг бус хэрэглэгчдийнхээ хүсэлт шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг чанартай, хямд үнээр түргэн шуурхай хүргэхийг илүүд үздэг. Үүний үр дүнд өдрөөс өдөрт манай худалдааны төвүүдээр үйлчлүүлэгчдийн тоо өсөж байгаа нь бидний бахархал юм.

     Оргил төв салбар   

 

    Оргил Амгалан салбар   

 

     Энканто салбар   

 

    Оргил Шилтгээн салбар     

     Оргил Нам салбар   

     Оргил Агуулах салбар   

 

ОРГИЛ ТӨВ САЛБАР

Хаяг:  Баянгол дүүрэг, 13-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, 3-р хорооллын эцэс, Оргил худалдааны төв 

Утас: (976-11)-305407, (976-11)-305646

ОРГИЛ АМГАЛАН САЛБАР

Хаяг: Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Амгалан,  Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн  хажууд  Оргил худалдааны төв

Утас: 77113034, 77113035

ОРГИЛ ЭНКАНТО САЛБАР

Хаяг: Баянзүрх дүүрэг, 26-хороо, Их Монгол улсын гудамж,  Энканто таун хотхон, Оргил худалдааны төв

Утас: 77313034

ОРГИЛ ШИЛТГЭЭН САЛБАР

Хаяг: Хан-Уул дүүрэг 15-р хороо  зайсан явах замд Оргил Шилтгээн худалдааны төв

Утас: 77303034

ОРГИЛ НАМ САЛБАР

Хаяг: Сүхбаатар дүүрэг,  1-р хороо, Тусгаар тогтнолын ордоны В1 давхар, Оргил худалдааны төв

Утас: 77333034

ОРГИЛ НАЛАЙХ САЛБАР

ХаягНалайх дүүрэг 1-р хороо Налайхын дэнж Оргил худалдааны төв

Утас77323034

ОРГИЛ АГУУЛАХ САЛБАР

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо

Утас: 96638338

ОРГИЛ ЗУНЖИН

ОРГИЛ худалдааны төв зуслан явах зам дагуу ЗУНЖИН салбараа шинэээр нээлээ

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19 хороо Ар Согоот

Утас: 77103034

ОРГИЛ 6 БУУДАЛ

ОРГИЛ худалдааны төв үйл ажиллагаагаа өргөжүүлэн 6 БУУДАЛ шинэ салбар нээлээ.

Хаяг:  Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 14 хороо Хандгайт-39

Утас: 77223034

 

  Сээкл (Circle) ХХК нь Монгол Улсын шилдэг импортлогч компани бөгөөд “Оргил” сүлжээ супермаркет, худалдааны бөөний төвөөрөө дамжуулан дэлхийд тэргүүлэгч брэндүүдийг импортлон, албан ёсны борлуулагчаар нь ажилладаг юм. 

    Өнөөдрийн байдлаар бид дэлхийн 30 гаруй орны 90 орчим шилдэг үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажилладаг бөгөөд төрөл бүрийн хүнс, гэр ахуй, бичиг хэрэг, барилгын материалыг импортлон Монголын зах зээлд борлуулж байна.
 
    Бид хэрэглэгчдэд найдвартай, чанарын шаардлага хангасан хүнсний бараа, бүтээгдэхүүнийг шуурхай тээвэрлэн, тэдгээрийг хадгалах орчин үеийн стандартад нийцсэн шилдэг агуулах болон түгээлтийн цогц үйлчилгээг үзүүлж байна. 
 
   Мөн манай компани нь дэлхийд нэр хүндтэй MONDOLEZ INTERNATIONAL, AKBAR TEA, CON AGRA, TABASCO, ROSHEN, WOERLE, NORDMICLH, HAMLE зэрэг брэндийн хүнснийн бүтээгдэхүүн, DELI, CAMPAP, SCHNEIDER, MAPED, HERLITZ зэрэг бичиг хэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын Монгол дахь албан ёсны борлуулагч юм.
 
   Гадаад харилцаанд бид найдвартай түншлэл, итгэлцэл, урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэдэг ба үүний үр дүнд бидний гадаад дахь харилцагчдын хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байгаад үргэлж баяртай байдаг. 
 
   Монголын хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, чанарын шаардлагыг хангасан бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч хэн бүхний өмнө бидэнтэй хамтран ажиллах боломж, үүд хаалга хэзээд нээлттэй байх болно.

   Борлуулалт, түгээлтийн алба нь 2008 онд байгуулагдсан бөгөөд 2010 оноос үйл ажиллагаагаа эрчимжүүлэн нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Бид дэлхийд тэргүүлэгч орнуудын, чанарын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг цаг алдалгүй импортлон, өөрийн сүлжээ супермаркетуудаар түгээн хийн борлуулдаг.

Борлуулалт, түгээлтийн алба нь зөвхөн нийслэл Улаанбаатарт төдийгүй орон нутгийн худалдааны цэгүүд болон агентууддаа захиалгат барааг нь шуурхай хүргэж өгөх үйлчилгээг үзүүлдэг.