Бидний тухай

Эрхэм таны амрыг эрэн мэндчилье.
 
      Олон түмэндээ “Оргил” нэрээрээ танигдаж, он жил өнгөрөх тусам улам өнөр болсоор байгаа нийт хамт олныхоо халуун мэндийг эрхэм танд хамтатган дэвшүүлье. Эргэх дөрвөн улиралд хэрэглэгч таны төлөө ажиллаж, шинэ дэвшилтэт болгоныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн урагшилж буй манай компани цар хүрээгээ улам тэлсээр байна. Бид дүүрэг бүрт “Оргил” худалдааны төвөө нээж, хамгийн олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр түгээж байгаа билээ.
 
 Мөн гадаад дотоодын шилдэг, чанартай брэнд бүтээгдэхүүний нэр төрлийг улам нэмэгдүүлэн хэрэглэгчдийнхээ сонголтонд нийцүүлэн ажилласаар ирлээ. Манай компани сүүлийн үед барилгын салбарт үйл ажиллагаа явуулж, их хотын өнгө төрхийг улам тодотгох бүтээн байгуулалтын төлөө ажилласаар ирлээ. Манай компани байнга түншийн холбоотой ажилладаг гадаадын болон дотоодын байгууллага, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ найдвартай нөхөр, итгэл хүлээсэн хамт олон болох зорилт тавин ажиллаж байна. Их хүрээнээ суурьшиж, гал голомтоо бадрааж буй айл өрх, албан байгууллагуудад тав тухай, орчин үеийн цогц шийдэл бүхий барилгуудыг санал болгохын зэрэгцээ  өөр олон салбарт амжилт дүүрэн ажиллах төлөвлөгөөтэй байна.   
 
      Эрхэм та бүхэн хан тэнгэрт боссон хийморьтой байж, хөгжил дэвшлийн төлөө хамтдаа урагшлахын ерөөлийг дэвшүүлье.
 
“Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч
Ж.Ганбаатар